![](/uploads/201403/news/thumb/e522c36cb455efe8affc3e47717f11a7_x3.jpg)
Эм гэж юу вэ?
Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, оношлох болон түүнээс урьдчилан сэргийлэх зориулалттай, эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар бүрэн нотлогдсон, орчин үеийн эмийн хэлбэрт оруулан тодорхой тун хэмжээгээр савласан бэлдмэлийг эм гэнэ. Хүмүүс хүнсний бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болох бол эмийг тодорхой нэг өвчний үед тогтоосон тун хэмжээгээр хэрэглэдэгт гол ялгаа нь оршино.
Эмийг ямар үед хэрэглэх вэ?
Ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрч эхэлмэгц та яаран эм бүү хэрэглээрэй. Зарим өвчний эхэн үед эм хэрэглэхийн оронд эмэн бус эмчилгээг хийх нь илүү зохимжтой байдаг. Тухайлбал, их хэмжээний шингэн уух, амин дэмээр баялаг чанартай хоол хүнс хэрэглэх, сайн амрах, биеийн тамир спортоор хичээллэх нь хамгаас чухал эмчилгээ болдог.
Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?
Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдалд тохирсон эмийг зөв сонгон зохих тун хэмжээгээр, тодорхой хугацааны турш хэрэглэхийг хэлдэг. Эмийн зохистой хэрэглээний хүрээнд эмийг зөв сонгох, тун хэмжээ, эмчилгээний үргэлжлэх хугацааг нарийн тогтоох, хэрэглэх эм нь өөр хоорондоо тохиромжтой байх, хоол ундны дэглэмийг эмийн хэрэглээтэй уялдуулах, эмчилгээний үр дүнг хянах зэрэг олон асуудал багтдаг. Эм хэрэглэгч энгийн хүний хувьд ямар эмийг, ямар хэмжээгээр, өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэх хийгээд хоол ундны дэглэмийг хэрхэн зохицуулахыг зөв шийдэх боломжгүй тул эмнэлгийн мэргэжилтнээс зөвлөгөө авч, түүний дагуу хэрэглэх нь зүйтэй.
Эмийн зохистой хэрэглээ нь эмийг зөв сонгохоос эхэлдэг. Эмийг зөв сонгоход танд эмч, эмийн санч нар туслах болно. Эмийг олгох байдлаар нь жоргүй олгох, жороор олгох гэж ангилдаг. Эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм гэж ялган үздэг. Жоргүй олгох эмийг эмийн санчаас зөвлөгөө авч хэрэглэж болно. Харин жороор олгох эмийг эмчийн заавраар сонгон хэрэглэх шаардлагатай, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийг зөвхөн эмнэлэгт хэвтсэн тохиолдолд эмчийн хяналтад хэрэглэнэ.

Шингэн зүйл уух нь эмчилгээ болдог | ||
Үзсэн: 2628 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.