Монголын Оюун ухааны академиас санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын дөрөв дэх удаагийн тэмцээний эцсийн шалгаруулалт бага, дунд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар энэ сарын 22-ний бямба гарагт Монгол-Японы төв дээр болно. Тэмцээний эхний шалгаруулалт энэ сарын 1-нд зохиогдож 120 тамирчнаас 52 тамирчин шалгараад байна.
Улсын аваргын тэмцээн нь нэр-царай, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, олон багц хөзөр, түүхэн үйл явдал, багананд өгөгдсөн үгс, хөзрийн дараалал зэрэг харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгах нийт 10 төрлөөр явагдана. Тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Х.Хатанбаатар ажиллах ба тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэхээрээ онцлог юм. Нийлбэр оноогоор тэргүүлсэн тамирчин цом болон нэг сая төгрөг, хоёрдугаарт орсон тамирчин 750.000 төгрөг, гуравдугаарт орсон тамирчин 500.000 төгрөг хүртэнэ. Мөн тус тэмцээнээс энэ жил зохиогдох олон улс, дэлхийн аваргын тэмцээнд оролцох оюуны спортын тамирчдыг тодруулна.
Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ | ||
Үзсэн: 1480 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.