Шууд Chart

Бараан дотор байдаг селекон гель ямар учиртай вэ

2019-11-14 11:45:44

Цахиур желе буюу silica gel гэж гутал, цүнх, зарим төрлийн хувцас гэх мэт янз бүрийн шинэ бүтээгдэхүүн худалдан авахад дотор нь байдаг 2, 3 см-ын хэмжээтэй цаасан ууттай жижигхэн үрэлнүүдийг хэлдэг. Тэгвэл энэ жижигхэн тунгалаг үрэл чийгийг маш сайн шингээдэг онцгой шинж чанартай учир хаяхаа түр азнаарай. 

1. Усны хамгаалалттай гэрэл зургийн аппарат танд бий юу. Заримдаа аппаратныхаа дуранг цанталттай хэвээр орхисноос асуудал үүсч болно. Тийм тохиолдолд аппаратныхаа гэрэнд 1 эсвэл 2 уут цахиур желе хийгээрэй. Тэр чийгийг маш сайн шингээнэ. 

2. Санамсаргүйгээр гар утсаа усанд унагах тохиолдол байдаг шүү дээ. Энэ тохиолдолд аль болох хурдан батерей болон картуудыг утаснаасаа салгаж аваад норсон гар утсаа ууттай цахиур желенүүд дунд хийх хэрэгтэй. Цахиур желе байхгүй бол цагаан будаа чийг сайн шингээгч болж чаддаг.

3. Хүйтэнд гадаа авч явсан камер дулаан газарт оронгуутаа цантдаг. Ийм үед батерей, карт, дурангаа салгаад цахиур желетэй саванд аппарат, камераа хийхийг зөвлөе. 

4. Чийг нь сахлын хутганы ир цагаасаа өмнө мохоход хүргэдэг байна. Тиймээс сахлын хутгаа 4-5 уут цахиур желетэй тагтай хуванцар саванд хийж хадгалаарай.

5. Аяллын болон хуурай гоо сайхны бүтээгдэхүүнийхээ цүнхэнд ганц, хоёр уут цахиур желе хийсэн байхад чийгнээс айлтгүй.

6. Хэрэв та юм оёх дуртай, гар урлал хийдэг бол даавуунуудаа цахилгаан товчтой даавуун эсвэл нийлэг цүнхэнд хийгээд дунд нь хэд хэдэн уут цахиур желе хийж хадгалаарай. 

7. Гэрэл зургуудаа хадгалдаг хайрцгандаа цахиур желе хийвэл зураг чийг татахгүй, найдвартай хадгалагдана.

8. Чийг нь мөнгөн болон бусад үнэт эдлэлийн өнгө зүсэнд сөргөөр нөлөөлдөг. Үнэт эдлэлийнхээ хайрцганд ганц уут цахиур желе хийгээрэй. 

9. Гадаа бороо орж байгаа үед цүнхтэй хувцас болон бусад ачаа тээш чийг даадаг. Цүнхэндээ хэд хэдэн уут цахиур желе хийвэл чийгнээс айх хэрэггүй болно.

10. Хуурай хүнс, эм, витамины саванд цахиур желе байхыг та харж байсан байх. Энэ нь тэдгээр бүтээгдэхүүнүүдийг хуурай, хөгцрөхгүй, муудахгүй хадгалагдахад тустай. Тэдгээрийг цахиур желетэй нь хамт хадгалах нь бүтээгдэхүүний шинэхэн байдал удаан хадгалагдахад тус болно.

11. Чухал бичиг баримтаа хаа ч хадгалдаг байсан хэдэн уут цахиур желетэй хийсэн нь дээр.

12. Өвөл цонхны завсарт тань цан үүсээд байна уу. Тийм бол завсарт нь цахиур желе хийгээрэй.

13. Машиндаа хэдэн уут цахиур желе тавиарай. Ялангуяа хянах самбар дээрээ. Чийгшил өндөртэй үед энэ нь салхины шил цантахгүй байхад тусална.

14. Цахиур желегээ ашиглахгүй байх үедээ орчны чийгнээс хамгаалж, агаар нэвтэрдэггүй саванд хийж хадгалаарай. 


Бараан дотор байдаг селекон гель ямар учиртай вэ   
Үзсэн: 8721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-16 00:02
Худал мэдээлэл ккк. Итгэж тэнэгтэв ээ

Бидэнтэй нэгдээрэй