Шууд Chart

Автобус буудал дээр хэдэн минутын дараа ирэхийг мэдэж болно

2014-03-13 14:54:02

Ерөнхий сайдын дэргэдэх Мэдээллийн Технологийн зөвлөл байгуулагдаад жил гаруй  болж байна. Засгийн газрын тэргүүний хэлснээр тус зөвлөл нь долоо хоног бүр хуралдаж технологийн шинэчлэл шийдэлтэй холбоотой асуудлыг хэлэлцдэг аж. Тус зөвлөлийн хэрэгжүүлсэн ажлууд нь эхнээсээ нийгэмд үр өгөөжөө өгч байгаа гэдгийг холбогдох албаныхан мөн хэлж байна.

Тодруулбал, иргэдэд төрийн үйлчилгээг түгжрэлгүй үзүүлэх ТҮЦ машиныг анх уг зөвлөлөөс санаачилж хэрэгжүүлсэн байна. Мөн Замын цагдаагийн торгуулийн системийг бэлэн мөнгөөр биш харин торгуулийн хуудсаар дамжуулдаг болсон нь иргэдийн торгуулийн мөнгийг дундаас нь завшдаг гэсэн асуудлыг үгүйсгэж чадсан технологийн шинэчлэл болж чадсан гэж үзэж байна.
 
Одоогоор тус зөвлөлөөс нийтийн тээвэрт технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх боломжийг судлан ажиллаж байгаа ажээ. Ингэснээр иргэд автобусанд ороод бэлэн мөнгө төлөлгүйгээр тооцоо хийж, гэрийнхээ хажуу дахь автобусны буудал дээр хэдэн минутын дараа ямар автобус ирэх талаарх мэдээллийг цахимаар авч болох юм байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Автобус буудал дээр хэдэн минутын дараа ирэхийг мэдэж болно  
Үзсэн: 2106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй