Шууд Chart

Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирлын орлогч Карл Браунертай уулзав

2019-11-14 12:56:08

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Ерөнхий захирлын орлогч Карл Браунертай 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ДХБ-ын байранд уулзав.

Уулзалтаар Монгол Улс, ДХБ хоорондын хамтын ажиллагаа, олон талт худалдааны тогтолцоо/ДХБ-ын тулгамдсан болон шинэчлэлийн асуудлууд, Монгол Улсын олон талт хэлэлцээн дэх оролцоо, ирэх оны 6 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд Нурсултан хотноо болох Сайд нарын ээлжит чуулга уулзалт болон үндэсний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцов.

Монгол Улс худалдааны хамгаалалтын арга хэмжээний талаар үндэсний хууль, тогтоомжтой болох чиглэлээр ажиллаж байгаатай холбогдуулж, мэргэжлийн туслалцаа авах, сургалт зохион байгуулах асуудлыг тусгайлан хөндөж ярилцав.

Дэлхийн худалдааны байгууллага нь 164 гишүүнтэй, олон улсын худалдааг зохицуулагч гол байгууллага. Монгол Улс ДХБ-д 1997 онд нэгдэж орсон.


Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирлын орлогч Карл Браунертай уулзав   
Үзсэн: 731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй