Шууд Chart

“Эх орны цэрэг-2014” яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо

2014-03-13 15:22:29

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ой, Халхын голын байлдааны түүхт ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан “Эх орны цэрэг-2014” яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо.

Уг наадмыг эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэрэг дайчид, ард иргэд, хүүхэд залуусыг эх орон, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх үүднээс явуулсан юм.

Уралдааны сүүлийн шатны шалгаруулт өчигдөр болж, 20 оролцогч шүлгээ дуудсанаас яруу найрагч С.Ууганбаяр, Л.Ганзул, Ч.Ууганбаяр нар эхний байруудад шалгарчээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Эх орны цэрэг-2014” яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 1306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй