
Ардын Засгийн анхны аварга, "Босоо" хэмээх Ганжууржавын Самданы мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж, Хэнтий аймгийн Батширээт сумын "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208-р тусгай салбар, "Хан Хэнтий аварга" дэвжээний бөх аймгийн заан Ганцогтын Бадрах түрүүллээ.
Харин үзүүрт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат "Таванхан" бөхийн дэвжээ, "Хос түрүү" ХХК-ийн бөх Монгол Улсын начин Баярсайханы Орхонбаяр шагарсан юм.
Ийнхүү их шөвөгт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний бөх Монгол Улсын Б.Даваа-Очир, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат "Сүлд" спорт хороо, "Өлгийн хүчтэн" дэвжээний бөх Монгол Улсын начин Б.Серик нар шалгарлаа.
Аймгийн заан Г.Бадрах түрүүллээ | ||
Үзсэн: 2486 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.