Шууд Chart

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эмчилгээ хийлгэнэ

2014-03-14 09:25:06

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан гадагшаа явж нуруундаа мэс засал хийлгэх болсон талаар мэдээлж байсан. Тэрбээр энэ удаа Япон улсад эмчилгээ хийлгэхээр төлөвлөж байгаа талаар түүний эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Ө.Цолмон мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгч маань ирэх долоо хоногт эмчилгээнд явахаар болжээ. Түүний хийлгэх мэс засал гадаадад эмчлүүлэх өвчний жагсаалтад багтдаг юм байна. Учир нь нуруу нугасны мэс засал нь дотроо олон төрөл, хүнд мэс заслуудын тоонд ордог. Ерөнхийлөгч өмнө нь хоёр ч удаа Монголдоо мэс засал хийлгэж байсан юм байна.

 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эмчилгээ хийлгэнэ   
Үзсэн: 1511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй