Шууд Chart

64 мянган иргэний ажилласан жилийг нөхөн тооцжээ

2014-03-14 09:31:45

"Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг УИХ-аас 2012 оны есдүгээр сарын 4-нд батласан.

Хууль, түүнийг хэрэгжүүлэх журам батлагдснаар иргэд, даатгуулагчид 1990-1995 оны хооронд өнжсөн хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх нөхцөл бүрдсэн юм. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэний хүсэлтийг 2012 оны 11 дүгээр сарын 15-наас хүлээн авч эхэлсэн бөгөөд хуулийн хэрэгжилт 2013 оны есдүгээр 31-нд дуусгавар болгосон юм. 
Харин ажилласан жилээ нөхөн тооцуулахаар 400 гаруй мянган иргэн ханджээ. 64 мянган иргэний ажилласан жилийг нөхөн тооцуулж тэтгэврийн хэмжээ нь 20-30 хувь нэмэгдсэн аж. Үлдсэн иргэдийн хувьд бичиг баримтын зөрчил байгаа ч нөхөн тооцуулахаар ажиллаж байгаа юм байна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

64 мянган иргэний ажилласан жилийг нөхөн тооцжээ   
Үзсэн: 1082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй