Шууд Chart

Хүнсний гол нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ

2014-03-14 09:45:40

Энэ сарын 12-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.3 хувь, өмнөх долоо хоногийнхоос 1.7 хувиар өссөн байна.

         Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 6.4 хувь, үхрийн ястай мах 8.7 хувь, үхрийн цул мах 3.9 хувь, адууны мах 1.2 хувь, ямааны мах 3.9 хувиар өссөн байна.
Өмнөх долоо хоногийнхоос хонины ястай махны үнэ 5.0 хувь, үхрийн ястай мах 1.9 хувь, үхрийн цул мах 1.2 хувь, адууны мах 0.3 хувь, ямааны мах 3.9 хувиар өссөн байна.
Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 7105 төгрөг, үхрийн /ястай/ мах 8450 төгрөг, үхрийн цул мах 9990 төгрөг, адууны мах 6550 төгрөг, ямааны мах 5775 төгрөгийн үнэтэй байв.
 
         Гурилын үнэ: Дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.2 хувь, дээд зэргийн савласан гурил 0.9 хувиар өсч, 2-р зэргийн гурилын үнэ 0.4 хувиар буурч, нэгдүгээр зэргийн задгай гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Өмнөх долоо хоногийнхоос дээд зэргийн савласан гурил 0.9 хувиар өсч, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 0.8 хувиар буурч, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ, нэгдүгээр зэргийн задгай гурилын үнэ өөрчлөлтгүй байлаа.
 
        Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
 
       Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад манжин 0.3 хувь, байцаа 2.0 хувь, сонгино 2.3 хувь, лууван 4.2 хувь, төмс 6.0 хувиар өссөн байна.   
Өмнөх долоо хоногийнхоос төмсний үнэ 1.6 хувиар өсч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
 
      Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 3-р сарын 12-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /нэг литрийн/ сүүний үнэ 4.7 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.3 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй, өмнөх долоо хоногийнхоос бүх төрлийн сүүний үнэ өөрчлөлтгүй байна.
 
Ургамлын тос, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Өндөгний үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хүнсний гол нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ   
Үзсэн: 1257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй