Шууд Chart

Зарим хотхонуудын хаагдсан орц, гарцыг нээх ажлыг эхлүүллээ

2019-11-18 18:49:28

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Өгөөмөр" захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж "Ахмадын хотхон", "Шинэ үе", "Өгөөмөр" хотхоны 10000 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөөр ирсэн. Энэ асуудлаар оршин суугчид удаа дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд хандаж, санал хүсэлт тавьсаны дагуу үүссэн нөхцөл байдлыг хотын Захирагч арваннэгдүгээр сарын 15-ны өдөр газар дээр нь очиж шалгаснаар иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн, орц гарцыг нээх, замын бөглөрөл түгжрэлийг сааруулахад богино хугацаанд арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Энэ үүргийн дагуу өнгөрөгч ням гарагт /2019.11.17/ Нийслэлийн Замын хөдөлгөөний, төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газрын мэргэжилтнүүд “Өгөөмөр” захын удирдлагууд, тус захын бизнес эрхлэгчид, хотхонуудын СӨХ-ийн ажилтнууд болон оршин суугчидтай уулзаж, хотхонуудын хаагдсан орц, гарцыг нээх ажлыг эхлүүлэн, газар чөлөөлөх болон аж ахуйн нэгжүүдтэй ойлголцох ажил хийгдэж, удахгүй орц гарц нээгдэх юм байна.


Зарим хотхонуудын хаагдсан орц, гарцыг нээх ажлыг эхлүүллээ  
Үзсэн: 694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй