
Монголын сагсан бөмбөг сонирхогч, үзэгч , хөгжөөн дэмжигчдийн хүлээлт дуусч, өчигдөр Үндэсний супер лигийн “Тэргүүн хэсэг”-ийн нээлтийн тоглолт МҮЭСТ-д эхэллээ.
Нээлтийн тоглолт өмнөх улирлын дэд аваргууд болох “Ховд Шонхорууд” болон хүрэл медалийн эзэд болсон “Өвөрхангай Тэнүүн Өлзий” багын тоглолтоор нээв.
Дараа нь сүүлийн гурван жил супер лигт босоо байгаа аваргууд “Архангай Алтан Дорнодын Дайчид” баг болон өнгөрсөн улирлын шилдэг дөрөвт үлдсэн “Сүхбаатар Дарьганга Альянс Тех” багын тоглолтоор үргэлжилсэн юм.
Энэ жилийн Үндэсний Супер Лигийн “Тэргүүн Хэсэг”-т:
- Архангай Алтан Дорнодын Дайчид
- Ховд Шонхорууд
- Сүхбаатар Дарьганга Альянс-Тех
- Өвөрхангай Тэнүүн-Өлзий
- Дархан Гарьд 6. Баянхонгор
- Улаанбаатар
- Багануур гэсэн шилдэг найман багын хооронд болно.
Үндэсний супер лиг эхэллээ | ||
Үзсэн: 1437 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.