Шууд Chart

Говь-Алтай аймгийнхан төсвөө өөрсдөө захирах боломжтой боллоо

2014-03-14 10:49:03

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын гаргасан захирамжийн дагуу сар бүрийн эхний долоо хоногийн бямба гарагт төсөв хариуцан ажилладаг салбар газрууд сар болгон төсвөө хэрхэн юунд зарцуулсан талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болголоо. Учир нь шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа нэгэн ажил бол төрийн албан байгууллагууд иргэддээ нээлттэй болон нээлттэй засаглалыг хөгжүүлэх явдал юм. Тиймээс ард иргэд өөрсдийн төрийн байгууллагын төсвийг хянадаг болсноор төр захиргааны байгууллагууд мөнгө иддэг болон өөр юманд зарцуулдаг гэх үзэл арилна гэж албаны хүмүүс мэдэгдэж байлаа. Тиймээс Говь-Алтай аймгийн төр захиргааны байгууллага аймаг даяараа сар бүрийн эхний долоо хоногийн хагас сайн өдөр нэгдсэн журмаар иргэддээ төсвийнхөө мэдээллийг нээлттэй танилцуулдаг боллоо. 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Говь-Алтай аймгийнхан төсвөө өөрсдөө захирах боломжтой боллоо  
Үзсэн: 1278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй