Энэтхэгийн их багш Ашутош Махаражийн цогцсыг хөлдөөгчинд хийсэн гэж түүний шүтэн бишрэгчид нь BBC агентлагт мэдээллээ. Тодруулбал, тэд багш нь эргээд амилж, өөрсдийг нь удирдан чиглүүлнэ гэсэн итгэлээр ийм үйлдэл хийсэн байна. Пунжаб мужийн удирдлагууд Махаражийг зүрхний шигдээсийн улмаас таалал төгссөн гэж нэгдүгээр сарын 29-нд мэдэгдээд байсан юм. Гэхдээ дагагчид нь түүнийг гүн бясалгал хийж байна гэж үзээд цогцсыг нь хөлдөөсөн байна. "Тэр таалал төгсөөгүй. Анагаах ухаан йогийн ухаан зэргийг ойлгодоггүй шүү дээ. Бид хүлээж, юу болохыг харах болно. Тэр эргээд ирнэ гэдэгт итгэлтэй байна" гэж Махаражийн төлөөлөгч Свами Вишалананд BBC агентлагт мэдэгджээ. Дашрамд дурдахад, Махараж нас сүүдэр 70 гарсан гэсэн мэдээлэл байдаг байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Энэтхэгийн их багшийн цогцсыг шүтэн бишрэгчид нь хөлдөөжээ | ||
Үзсэн: 1629 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.