![](/uploads/201403/news/thumb/857aed2eee0cbd8716796c03e4da28e9_x3.jpg)
Хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн санаачилгаар улсын хэмжээнд зохиогдож ирсэн “Уран жиргээ” уран уншлагын наадам өнөөдрийг хүртэл 21 аймаг, нийслэл дүүргүүдэд амжилттай явагдсаар ирсэн юм.
Хүүхэд багачуудын уран унших авьяас чадварыг нээн илрүүлэх, хөхиүлэн дэмжих, уран уншлагын урлагийг хөгжүүлэх, тэдэнд Монголын болон дэлхийн шилдэг утга зохиолыг сурталчлан таниулах зорилгоор Зүүнхараа хүүхдийн ордноос энэхүү наадмыг уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ удаагийн “Уран жиргээ” уран уншлагын наадам дөрвөн насны ангиллаар амжилттай болж өндөрлөжээ.
Наадамд сумын 80 гаруй хүүхэд оролцсон байна. Ахлах насны ангилалд тэргүүн байрт МСҮТ-ийн сурагч Ц.Урантогос, дэд байрт Хэрх тосгоны IV сургуулийн сурагч Д.Дөлгөөнмөрөн гутгаар байрт Хэрх IV сургуулийн сурагч Ц.Баасангарьд нар шалгарчээ.
“Уран жиргээ” уран уншлагын наадам боллоо | ||
Үзсэн: 3055 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.