Шууд Chart

Анчелотти Англи руу

2019-11-20 10:03:00

Маурисио Почеттиногийн халааг залгамжлах дасгалжуулагчдын жагсаалтанд Карло Анчелотти бичигдэж байна. Мөн РБ Лейпцигийн Юлиан Нагельсман, Борнмутын Эдди Хөүв нэрс яригдаж байгаа аж.

Аваргуудын лигийн финалистууд өдгөө Премьер лигийн хүснэгтийн 14 дүгээр байранд дөрвөн хожигдолтой бичигдэж байна.

Наполиг удирдаж буй Анчелоттигийн хувьд Англид ажиллаж байсан туршлагатай. Тэр 2010 онд Челситэй хамт Лиг, ФА цомыг өргөж байсан юм.

Наполигийн тоглогчид багийн эзний шийдвэрийг эсэргүүцсэнээс болж үүдсэн асуудлаас болоод Анчелоттигийн ирээдүй бүрхэг болоод байгаа. Аурелио Де Лаурентис бэлтгэлийн баазад хонож бэлтгэл хийх тушаалыг нь эсэргүүцсэн тоглогчдын цалинг 50 хувиар хасахаар бэлдэж байгаа юм.

Хэрвээ нөхцөл байдал даамжирч Анчелотти Наполигоос явахаар болвол АС Милан түүнийг авчрах сонирхолтой байгаа. Мөн Тоттенхэм ч бас Аваргуудын лигийн 3 удаагийн аварга менежерийг томилох хүсэлтэй байгаа юм. Гэхдээ тэгэхийн тулд тэд эхлээд Карлогийн 2021 онд дуусах өндөр үнэтэй гэрээг нь төлж цуцлах ёстой юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Анчелотти Англи руу  
Үзсэн: 1721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй