
АНУ-ын дуучин, жүжигчин Женнифер Лопез “Hustlers" буюу "Тайчигчид” кинонд тоглохдоо нэг ч цент аваагүй аж.
Тэрбээр "Тэд надад мөнгө төлөөгүй. Би энэ кинонд үнэгүй тоглохдоо хөлс мөнгө гэлгүйгээр продюсероор ажилласан. Учир нь би дуртай зүйлээ л хийдэг ”гэжээ.
Кинонд санхүүгийн хямралаар мөнгөний бүх хуримтлалаа алдсан тайчигч бүсгүйчүүд тэдний бүжиглэхийг харахаар клубт нь ирдэг Волл-Стритийн биржийн баян санхүүчдээс өшөө авахаар шийддэг тухай өгүүлдэг юм.
“Тайчигчид”-д Женнифер Лопесоос гадна Констанс Ву, Жулиа Стайлс, Кеке Палмер, Карди Би зэрэг жүжигчид тогложээ.
Уг кино одоогоор зах эээлээс 149 сая долларын орлого олоод байна.
Женнифер Лопез "Тайчигчид” кинонд тоглохдоо нэг ч цент аваагүй | ||
Үзсэн: 1988 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.