Шууд Chart

Химийн бодис тээвэрлэх аюулгүй байдлыг баталгаажуулахыг шаардлаа

2014-03-14 11:40:02

Энэ сарын 1-нд Шаньши мужийн Жиньчэн хотын хилд Жиньчэнээс Жиюань явах хурдны замын Янь Хөү туннельд метилийн спирт ачсан хоёр авто машин мөргөлдсөн. Улмаар  урд нь явж байсан машины метилийн спирт асгарсны улмаас гал гарч, туннелиэр зорчиж байсан 42 машин, ачааны машины тээж явсан бараа шатаж, 31 хүн амь насаа алдаж, есөн хүн сураггүй алга болсон юм.

Шалгалтын урьдчилсан дүнг хэрэгт холбогдсон зам тээврийн компанийн аюулгүй ажиллагааны хариуцлага ил тод биш, орон нутгийн захиргаа, удирдах байгууллагын хяналт тааруухан байснаас болсон байна. Иймд туннелийн зам тээврийн болон химийн бодис тээвэрлэх аюулгүй байдлыг баталгаажуулахыг шаарджээ.

Ослын дараа Хятадын төрийн зөвлөлийн тушаалаар Аюулгүй байдлыг хянаж удирдах газар, Хянан шалгах яам, Нийгмийг аюулаас хамгаалах яам, Бүх Хятадын үйлдвэрчний эвлэл, Шаньши Мужийн Захиргааны холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдээс бүрдсэн ослын шалгалтын хэсгийг байгуулж, Хятадын дээд прокуророос хүн томилж ослын талаар шалгалт хийх заавар өгсөн юм.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Химийн бодис тээвэрлэх аюулгүй байдлыг баталгаажуулахыг шаардлаа  
Үзсэн: 1602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй