Шууд Chart

Хятадын иргэд 74 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн худалдан авчээ

2014-03-14 12:51:05

2013 онд дэлхийн тансаг зэрэглэлд багтдаг бүтээгдэхүүний борлуулалт 217 тэрбум ам.долларт хүрч, жилийн өсөлт нь 11 хувьд хүрсэн нь шинэ амжилт тогтоогоод байна. Үүнээс нийт худалдан авалтын 47 хувийг Хятадын иргэд эзлэжээ. 
 
Өнгөрсөн жилийн хувьд Хятадын дотоодын тансаг зэрэглэлд багтдаг бараа бүтээгдэхүүний салбар 28 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн байна. Гэвч тус улын иргэд хилийн чинадаас 74 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн худалдан авчээ. Үүгээрээ Хятад улсын иргэд 2013 онд нийт 102 тэрбум ам.долларын үнэ бүхий тансаг бүтээгдэхүүн худалдан авснаараа эрэлт хэрэгцээтэй худалдан авагчид гэдгээ харуулаад байна.
 
Өдгөө дэлхийн нэр хүндтэй брэндийн тансаг эдлэл, бараа бүтээгдэхүүн Хятад улс даяар борлогддог. Мөн Хятадын худалдан авагчдад зориулан хилийн чинад дахь брэндийн дэлгүүрүүдэд хятад хэлтэй худалдагч, борлуулалтын мэргэжилтнүүд ажилладаг болжээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хятадын иргэд 74 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн худалдан авчээ   
Үзсэн: 1474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй