Өчигдөр Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран оюутны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цагийн ажлын системийг боловсронгуй болгох зорилгоор анх удаа “Цагийн ажил” хөдөлмөрийн яармагийг зохион байгууллаа. Энэ үеэр 20 ажил олгогч оролцож 2500 гаруй оюутан залууc бүртгүүлж цагийн ажилд 900 гаруй, байнгын ажилд 100 гаруй оюутан, залууc зуучлагдсан байна.
Мөн ажил хайгчаар бүртгүүлсэн залуучуудыг Нийслэлийн Хөдөлмөрийн газрын цагийн ажлыг дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулагдах ажлуудад хамруулах бөгөөд хичээлийн бус, чөлөөт цагаараа цагийн ажил хийж орлого олох хүсэлтэй хүн бүр хамрагдах боломжтой юм.
100 гаруй оюутан байнгын ажлын байртай боллоо | ||
Үзсэн: 1521 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.