Малайз улсын нийслэл Куала Лумпур хотоос БНХАУ-ын нийслэл Бээжин хотын чиглэлд нислэг үйлдэж байсан “Malaysia Airlines”-ын МН370 агаарын тээврийн онгоц сураггүй алга болоод байгаа нь хэрэглэгчийн сэтгэл зүйд нөлөөлж, агаарын хөлгөөр аюулгүй зорчих итгэл алдах нөхцөл байдал үүсээд байгаа билээ.
Иймээс Монгол Улсын Иргэний агаарын тээвэрт ашиглагдаж байгаа болон манай улсад нислэг үйлддэг олон улсын дөрвөн авиа компанийн хөлөг онгоцны тоо, төрөл, хүчин чадал, насжилт, нислэгт тэнцэх үзүүлэлтүүдийн биелэлт, ээлжит үзлэг шалгалтад хамрагдсан байдал, аюулгүй ажиллагааны шаардлага хангаж байгаа байдал болон шаардлагатай бусад мэдээллийг энэ сарын 20-ны дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргаж өгөхийг ИНЕГ-аас хүссэн байна. Уг холбогдох мэдээлэл ирсний дараа тус газраас Монголын иргэний агаарын тээврийн өнөөгийн нөхцөл байдал ямархуу байгаа талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх ажээ.
ШӨХТГ-аас ИНЕГ-т хүсэлт илгээжээ | ||
Үзсэн: 1579 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.