Чингис хааны их байлдан дагуулалтын нэг нууц нь цаг агаар байсан гэж Баруун Виржиниягийн их сургуулийн судлаач Эми Хессл өөрийн хийсэн судалгаанд үндэслэн мэдэгджээ.
Чингис хааны эзэнт гүрэн ид өргөжин тэлсэн 1211-1225 онд Монгол нутгаар цаг агаар ер бусын тааламжтай, бороо хур ихтэй байсан нь өвс ногооны гарцад нөлөөлж, улмаар морьд нь хүч тамир сайн авахад нөлөөлсөн гэж судлаачид үзжээ.
Судлаачдын таамаглаж буйгаар 1180-1190 онд Монголд ган гачиг тохиож байсан бол 1210-аад оноос бороо хур элбэгшиж, Монголын эзэнт гүрний аж амьдрал дэгжин дээшлэхэд их түлхэц болсон гэнэ.
Баруун Виржиниягийн их сургууль болон Колумбиагийн их сургуулийн судлаачид эрт үеийн моддыг судлах явцдаа ийм дүгнэлтэд хүрсэн юм.
Чингис хааны байлдан дагуулалтыг цаг агаар хүртэл ивээжээ | ||
Үзсэн: 2339 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.