Улс тунхагласаны 95 жилийн баярын ойн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1440 дүгээр тушаалаар Онцгой байдлын байгууллагын хоёр алба хаагч хурандаа цолоор шагнагдлаа.
Онцгой байдлын ерөнхий газраас Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Бат-Эрдэнэ, НОБГ-ын тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нар хурандаа цол хүртсэн юм.
Хурандаа цолыг өнөөдөр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат болон даргын зөвлөлийн гишүүд гардуулан өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.





| Онцгой байдлын байгууллагын хоёр алба хаагч хурандаа цолоор шагнагдлаа | ||
| Үзсэн: 888 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.