Шууд Chart

Өндөр түвшний хуралдаанд оролцов

2019-11-25 11:58:38

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 30 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 74 дүгээр чуулганы ивээл дор 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд болсон түвшний арга хэмжээнд манай төлөөлөгчид хүүхдийн төлөөллийн хамт оролцов.

Тус хуралдаанд оролцсон гишүүн орнуудын төлөөлөгчид хүүхдийн эрхийг хамгаалах, 30 жилийн хугацаанд гарсан ахиц дэвшил, ололт, тулгарч буй сорилтууд, тэдгээрийг даван туулах, цаашид авч хэрэгжүүлэх зорилтын талаар байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч П.Баасанхүү хүүхдийн эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах нь Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг цохон тэмдэглэж, энэ чиглэлд сүүлийн жилүүдэд гарсан ахиц дэвшил, тулгарч буй бэрхшээл, Засгийн газраас хүүхдийн эрхийг хамгаалах, дэмжих чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж үг хэлэв.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн ту­хай конвенци 1989 оны ар­ваннэгдүгээр сарын 20-ны өдөр батлагдаж, манай улс 1990 оны долоодугаар сарын 5-ны өдөр нэгдэн орсон.


Өндөр түвшний хуралдаанд оролцов   
Үзсэн: 707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй