Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Соёл спортын төв энэ онд Номын сангаа цахим хэлбэрт оруулан өргөтгөж эхэллээ.
Улаанбаатар хот дахь “Эрдэнэцагаан хөгжлийн сан”, сумын Засаг даргын тамгын газрын дэмжлэгээр номын сандаа 10 компьютертэй болсон нь цахим номын сантай болох суурь тавигдсан байна.
Тус номын сан хөдөөгийн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлж, уншигчдын тоог нэмэгдүүлэх зэргээр соёл хүмүүжлийн иж бүрэн цогц үйлчилгээг зохион байгуулахаар ажлын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж байна.
Сумын номын сан цахим хэлбэрт шилжинэ | ||
Үзсэн: 943 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.