![](/uploads/201403/news/thumb/0fbb4e0d15c3210a48c88664497520bc_x3.jpg)
НҮБ-аас 1993 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж эхэлсэн.
Харин манай улсын хувьд НҮБ-аас цэвэр усны гачигдалд байгаа олон улсын орныг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх талаар улс орнуудад уриалсныг Монгол Улсын Засгийн газар хүлээн авч, 2005 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж байгаа.
Уг зорилтот өдрийн хүрээнд манай улсад тулгарч байгаа усны асуудлуудыг тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэхэд шаардлагатай бодлого, стратеги, хууль эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтын тогтолцоог оновчтой шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг уламжлалтай.
Тэгвэл энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурагчдад усны асуудлаар нэг цагийн хичээл заахаар болсон байна.
Усны асуудлаар сурагчдад хичээл заана | ||
Үзсэн: 1633 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.