Шууд Chart

Сэтгүүлчийн аюулгүй байдлыг хамгаалах сэдвээр сургалт зохион байгуулав

2019-11-25 17:37:59

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан “Хууль сахиулах байгууллагын ажилтан, албан хаагчдад эрэн сурвалжлах сэтгүүл зүй, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах талаар сургалт хийх, тэдний мэдлэг ойлголтыг дээшлүүлэх” арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хууль сахиулах байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулан “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй, сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт нэг өдрийн сургалтыг Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.

Сургалтаар эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж юу болох, сэтгүүлчид мэдээллээ хэрхэн олж авдаг, эх сурвалж зэрэг үндсэн ойлголт өгснөөс гадна сэтгүүлчийн ёс зүй, аюулгүй байдалд хийсэн судалгааны дүнг танилцуулан, сэтгүүлчидтэй хэрхэн хамтарч ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгөв.

Түүнчлэн Монгол Улс дахь хэвлэн нийтлэх эрх чөлөөний хэрэгжилт, тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжийн  харилцан санал солилцов.

Сургалтад Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын 50 гаруй албан хаагч хамрагдсан юм.


Сэтгүүлчийн аюулгүй байдлыг хамгаалах сэдвээр сургалт зохион байгуулав  
Үзсэн: 831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй