Шууд Chart

Валютын ханшийг алтны үнээр тогтоон барих боломжтой юу?

2014-03-17 10:22:17

Уул уурхайн яам энэ онд нийт 31.6 тн.алт үйлдвэрлэж, үүнээс улсын төсөвт 180 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн,  1.290 сая ам.доллар бүхий 26.3 тн. алт экспортлохоор төлөвлөжээ.

Тэгвэл Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооноос энэ жил 11 тонн алт олборлож, Монголбанкинд тушаах боломжтой гэж үзсэн байна. Ингэснээр 440 сая ам.доллар буюу 2.5 их наяд төгрөг олох боломжтой бөгөөд долларын ханшийг тодорхой түвшинд барих нөхцөл үүсэх юм.
 
Тус холбооныхны зүгээс уг  мөнгөний урсгалыг Монгол Улсад оруулж ирэхийн тулд 300 орчим тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг мөн дуулгажээ.
 
Түүнчлэн ашигт малтмалын тухай хуульд роялтиг бууруулах нэмэлт өөрчлөлт оруулснаар Монголбанкинд он гарснаас хойш 1.3 тонн алт нөөцлөж, нэг тонн алтаа 90 сая ам.доллараар экспортлож байгаа нь өмнөх жилүүдээс 3-4 дахин нэмэгдсэн үзүүлэлт гэж салбарынхан онцлоод байгаа.
 
Уг хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ам.долларын ханш буурна гэж холбогдох албаныхан тооцоолж байсан ч өнөөдрийн байдлаар 1764 төгрөгийн ханштай байсаар байгаа бөгөөд улсын төсөвт 1384 төгрөгөөр тооцон суулгасан.
 
Цаашлаад дэлхийн зах зээл дээр алтны үнэ үргэлжлэн өсөх хандлагатай байгаа өнөө үед салбарын яам болон төрийн зүгээс бодлогоор дэмжиж өгвөл манай улсын алтны салбар эдийн засагт эерэг өөрчлөлт авчран, валютын ханшийг тогтоон барих бүрэн боломжтойг харуулж байгаа юм.
 

 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Валютын ханшийг алтны үнээр тогтоон барих боломжтой юу?  
Үзсэн: 1859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-17 12:05
Altaa duusahaar yahuu.Unegui tatvargui yu ch gui tsulmuuleed l. neg medehed had murgunu shuu dee
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-17 11:27
Mash hund salbar tul amar taivan ajillamaar bna
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-17 11:04
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, төрөл бүрийн фермер, газар тариалан эрхлэх боломжтой эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179

Бидэнтэй нэгдээрэй