МОХ-оос санаачлан их, дээд сургуулийн оюутнууд суралцаж байх хугацаандаа цэргийн алба хаадаг болох тухай “Оюутан цэрэг” хөтөлбөрийг Ерөнхийлөгчид санал болгож, өнгөрсөн зургаадугаар сард Засгийн газар батласан билээ. Тэгвэл өнөөдөр 11:00 цагт МУИС-ийн дугуй зааланд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хүлээж авах ёслол болно. Уг зарлигийг хүлээж авснаар энэхүү хөтөлбөр албан ёсоор нээлтээ хийж байгаа юм.
Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын ангид суралцаж байгаа оюутнуудад сайн дурын үндсэн дээр "Цэргийн ерөнхий бэлтгэл" хичээлийг хоёр кредит, 96 цагаар сонгож судлуулна. Үүний дараа шаардлага хангасан оюутан залуусыг 12 кредит, 560 цагийн "Цэргийн тусгай бэлтгэл" сургалтад хамруулж, цэргийн алба хаалгах юм.
“Оюутан цэрэг” хөтөлбөр нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 1591 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.