“Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийг шүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах аян Увс аймгийн Улаангом хотод болж өнгөрлөө. Үзлэгт 11 цэцэрлэгийн 2176 хүүхэд хамрагдахаас 1999 хүүхэд буюу 92 хувь нь хамрагдаж, 73.4 хувь нь шүдний цооролттой гарсан байна.
Үзлэгээр үзлэгийн картыг хүүхэд бүрт нээж, улаан, ногоон, цэнхэр өнгөөр тэмдэглэгээ хийсэн байна. Тодруулбал, улаан өнгө бол олон шүд цоорсон, ногоон өнгө байгаа бол тав хүртэл шүд цоорсон, цэнхэр өнгө байгаа бол өнгөц цооролттой, ямар ч өнгө байхгүй бол эрүүл шүдтэй аж. Харин сургуулийн хүүхдүүдийн шүдний үзлэгийг ирэх хичээлийн жилд хийхээр төлөвлөжээ.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн 73,4 хувь нь шүдний цооролтой байна | ||
Үзсэн: 1182 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.