
-Монголын зохиолчдын эвлэлийн орон тоог нэмэх боломж хэр байдаг юм бол?
-Манай байгууллагын хувьд айхтар юм хүсч, гуйгаад байдаггүй. Дөрөвхөн хүн ажиллаж байгаа ч орон тоог нь нэмэх хэрэгтэй. Яам, агентлаг газар нь байгаад ч үнэнийг хэлэхэд тоохгүй байна. Харин ч өө яах вэ төрийн бус байгууллага, биднээс юм гуйдаггүй эсвэл хэдэн зохиолчид дураараа ч гэдэг юм уу, иймэрхүү байдлаар хандамгүй байна. Ядаж уран зохиолын сурах бичиг гарахад зохиолчдоо дуудаж тодорхой хөлсийг нь өгөөд хянуулчихдаг баймаар. Яамаар орохоор нэг л их стандарт ярьсан мэргэжилтнүүд сууж байдаг.
Үнэндээ 10 жилийн сургуулиудын уран зохиолын багш нар гэж том асуудал байна. Манай зохиолчид чадах ядахаараа сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч юм уу гайгүй сэтгэлтэй нь зохиолчдыг уриад ярилцлага хийдэг. Үүнийг жил бүр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтарч хийдэг байвал гэж бодогддог л юм.
МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай: Манай байгууллагын хувьд айхтар юм хүсч, гуйгаад байдаггүй | ||
Үзсэн: 628 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.