Шууд Chart

"Эх орны хөгжилд шинжлэх ухаан" сэдэвт форум болов

2019-11-29 11:54:12

Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ, Япон дахь “Монголын докторантуудын холбоо” хамтран “Эх орны хөгжилд шинжлэх ухаан” сэдэвт форумыг тус ЭСЯ-нд 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулав.

Элчин сайд Д.Батжаргал форумыг нээж үг хэлэв. Австрали Улсын Куртины Их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Сэндэр зочин илтгэгчээр оролцов. Мөн “Эриксон” компанийн төслийн менежер, доктор Д.Ариунаа, “ЖАЙКА”-гийн судалгааны институтын судлаач М.Энэрэлт, Хирошимагийн их сургуулийн Био-Анагаахын тэнхмийн туслах профессор Б.Бумдэлгэр нар тус тус өөрсдийн судалгааны үр дүнгээ танилцуулав.

Монгол Улсын АШУҮИС-ийн Био-Анагаахын молекул биологийн тэнхмийн эрхлэгч профессор Ж.Сарантуяа, Осакагийн их сургуулийн Хэл, соёлын тэнхимийн дэд профессор, Монгол судлаач Р.Имаока нар уригдан оролцов. Тус форумд нийт 50 гаруй доктор, судлаач оюутнууд хамрагдав.


"Эх орны хөгжилд шинжлэх ухаан" сэдэвт форум болов  
Үзсэн: 572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй