Шууд Chart

Жүжигчин Хоакин Феникс гал түймэр унтраах албаны машинтай мөргөлджээ

2019-11-29 12:19:48

Жокер хэмээх нийгэмд адлагдсан нэгэн алиалагчийн баг зүүсэн гэмт хэрэгтэн болдог тухай кино гарч эхэлсэн цагаасаа хүмүүсийн анхаарлыг татсаар байна.  

Тэгвэл тус киноны алиалагчийн дүрийг бүтээсэн Хоакин Феникс АНУ-ын Лос Анжелес хотод жолоо барьж явахдаа гал түймэр унтраах албаны машиныг мөргөжээ.

Уг ослын үеэр Хоакин Феникс амьдралдаа айж байгаагүйгээрээ айсан ч азаар бэртэж гэмтээгүй гэнэ.

АНУ-ын хэвлэлд “Тесла загварын цахилгаан машинаараа булан тойрох үедээ хэтэрхий хурд хэтрүүлсэн учир өөдөөс ирж явсан тов оврын автомашиныг мөргөсөн” хэмээн бичжээ.

Жүжигчин залуутай хэн нэгэн хамт яваагүй байсан бөгөөд осол болсон газар ирсэн цагдаагийнхан, түргэн тусламжийн албаныхан ирж, болсон явдлын талаар лавласан байна.

Мөн хохирлыг барагдуулах тогтоол гаргаж, даатгалын бичиг баримтыг шилжүүлжээ. Гэвч Хоакин Феникс ослын улмаас эвдэрсэн хоёр машиныг засуулах зардлыг өөрөө хариуцахаар болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жүжигчин Хоакин Феникс гал түймэр унтраах албаны машинтай мөргөлджээ  
Үзсэн: 1911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй