
Жозе Моуриньюд ажлаа өгснөөсөө хойш Почеттино анх удаа хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би хийж чадах бүхнээ хийсэн. Амжилт, сорилт хослосон гайхалтай он жилүүд байлаа. Клубт ирсэн анхны өдрөө өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд би өөрийгөө бүрэн дайчилсан. Клубын түүхийн нэг хэсэг болох боломж олгосон багийн удирдлагуудад баярлалаа. Тоглогчид, арын албаныхан мэдээж хөгжөөн дэмжигчдэдээ талархлаа. Энэ клубыг онцгой болгодог гол хүмүүс бол та нар" гэжээ.
47 настай Аргентин дасгалжуулагч Сперсийг таван жил хагасын хугацаанд удирдахдаа дөрвөн улирал дараалан аваргуудын лигийн эрх авч, өнгөрсөн улирлын финалд шалгарсан юм. Мөн Премьер лигийн сарын шилдэг менежерээр дөрвөн удаа нэрлэгдсэн.
Тоттенхэм улирлыг тааруу эхлүүлж эхний 12 тойргоос гурван хожил авсан. Улмаар лигийн цомд Колчестерт хожигдон хасагдаж, аваргуудын лигт Байернд долоон гоолоор хожигдсон зэрэг нь Почеттиногийн ирээдүйг шийдэгдэхэд нөлөөлсөн.
Шинэ дасгалжуулагчийнхаа удирдлага дор клуб хоёр хожил аваад байна.
Почеттино: Би чадах бүхнээ хийсэн | ||
Үзсэн: 2004 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.