
Арсенал Унай Эмериг тун удахгүй хална гэдгийг Испаний нэр хүндтэй спортын сэтгүүлч мэдэгдлээ. “El Mundo Deportivo” сонины сэтгүүлч Франсеск Агуилар өчигдөр орой ийнхүү жиргэсэн юм.
Тэрбээр "Унай Эмеригийн Арсеналд байх хугацаа шийдэгдсэн. Тоглогчдын талбай дээр гаргаж байгаа тоглолт, талбайн гаднах авираас үүнийг харж болно. Европа лигт Айнтрахтад ялагдсан нь бүх эргэлзээг тайллаа" гэжээ.
Арсенал сүүлийн долоон тоглолтдоо (бүх тэмцээнд) хожиж чадаагүй байгаа нь 1992 оноос хойш байгаагүй тааруу үзүүлэлт юм. Тэд Премьер лигийн хүснэгтийн наймдугаар байранд сүүлийн таван тойргоос хожил авч чадаагүй явж байна. Тэд улирлыг дөрөвдүгээр байранд орж дуусгах магадлал улам бүр багассаар байгаа.
Хэдий Айнтрахтад ялагдсан ч клуб Европа лигийн F хэсгийг 10 оноотой тэргүүлж байгаа. Гэхдээ сүүлийн тойрогт Бельгийн Стандартаас нэг оноо салгаж байж хэсгээс гарах эрхээ хангах юм.
Ирсэн анхны улиралдаа Испани дасгалжуулагч Европа лигийн финалд үлдсэн ч гэсэн энэ улирлын тогтворгүй форм, багийн уур амьсгал зэрэг олон асуудлаас болоод ихэнх Арсеналын фэнүүд түүнд итгэл алдраад байгаа.
Унай Эмери халагдана | ||
Үзсэн: 865 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.