Шууд Chart

Гаалийн байцаагчид харилцан мэдээлэл солилцох ажлыг идэвхжүүлнэ

2014-03-17 11:28:50

Гаалийн байгууллага 2014 оныг “Мэдээлэл солилцоог идэвхжүүлж, хамтын хариуцлагыг өндөржүүлэх жил” болгон зарласан.

Уг зорилтын хүрээнд нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрууд гаалийн хэрэг зөрчил, эрсдлийн мэдээ мэдээллийг шуурхай солилцон хамтран ажиллахаар  холбогдох албаныхныг хамруулсан уулзалт зохион байгууллаа.
 
Уулзалтын үеэр Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн бүтээн байгуулалтад Гаалийн байгууллагын үүрэг, оролцоо” сэдвээр үг хэлж санал солилцлоо. Түүнчлэн Сангийн дэд сайд С.Пүрэв хүрэлцэн ирж нийт гаальчдад хандаж төрийн үйлчилгээг түргэн шуурхай, соёлтой боловсон явуулж, улсын төсвийн орлогыг биелүүлэхийн төлөө өөрсдөөсөө шалтгаалах бүхий л ажлыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон юм.
 
Мөн энэ үеэр нийслэл хот дахь Гаалийн газруудын хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлаж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр хэрэг зөрчилтэй тэмцэх ажил сайжирч, зөрчлийн талаарх мэдээллийг хурдан солилцож, гаалийн газруудын хамтын ажиллагаа шинэ шатанд хүрэх юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Гаалийн байцаагчид харилцан мэдээлэл солилцох ажлыг идэвхжүүлнэ   
Үзсэн: 1487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй