Шууд Chart

Шонхор шувуу бол эрэмгий жигүүртэн

2019-11-30 11:50:40

Идлэг шонхор (Falco cherrug) маш том биетэй шонхор юм. Энэ зүйлийн шонхор зүүн Европоос авахуулаад зүүн зүгт Манжуур хүртэл тархсан. Гол төлөв нүүдлийн шувуу. Харин өмнө зүгт нутагладаг зарим популяц нь нүүдэллэдэггүй. Нүүдлийн идлэг шонхор нь Этиоп, Арабын хойг, хойд Энэтхэг, баруун Хятадад өвөлждөг.

Монголд тархсан шонхруудаас өргөн тархалт, тоо толгойн хувьд харьцангуй элбэг тохиолддог шувуудын тоонд идлэг шонхор багтдаг байна. Идлэг шонхрын нэг хос 4-5 өндөг гаргаж, түүнээс 40-50 хувь нь бойждог. Цагт 320 км хүртэл хурдтайгаар нисэж, шумбах чадвартай, хүнээс 2.6 дахин нарийвчлалтай хардаг учраас шонхрыг заримдаа “Тэнгэрийн ирвэс” хэмээн нэрлэх нь бий.

Шонхрын нисэх хурд нь хуурай газрын амьтдын дунд хамгийн дээд хурд гэж тооцогддог байна. Шонхор нь махан идэшт зүйлийн шувуу бөгөөд дэлхий дээр 60 орчим зүйлийн шонхор шувуу байдгаас манайд цагаан, эгэл, идлэг, шилийн, начин, зээрд, амарын, турамтай, хайргуун, шууман гэсэн 10 зүйл нь байдаг хэмээн судлаачид тэмдэглэдэг. Шонхрын хувьд зөвхөн бүлээн махаар хооллодог, үхсэн амьтдын сэг зэм хэзээ ч иддэггүй гэдгээрээ онцлогтой шувуу ажээ.

Шонхор нь бусад анч шувууд шиг ангаа сахиж хүлээдэггүй, араас нь хөөж барьдаг, эрэмгий жигүүртэн ажээ. Өндрөөс шунгах, эсвэл араас хөөх гэсэн хоёр аргаар ангаа барьдаг байна. Мөн өөрөө үүр засдаггүй, бусад зүйл шувуудын зассан бэлэн үүрийг ашигладаг онцлогтой.

Шонхор шувууд өвсөн тэжээлт мэрэгчид, жижиг шувууд, шавьж зэргээр хооллодог ба ингэснээрээ байгаль дээр тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг гэнэ.

Манайд байдаг шонхор шувуудаас “Идлэг шонхор” маш хурдтай, хүчтэй, дайчин шувуу. Тиймээс эрт үеэс хүмүүс ан авд ашигласаар иржээ. Манайд идлэг шонхрын үржлийн голлох том популяци оршдог хэмээн судлаачид үздэг.

Монгол Улсын Үндэсний бахархалт шувуу бол шонхор юм. 


Шонхор шувуу бол эрэмгий жигүүртэн  
Үзсэн: 7130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-30 20:03
Монголын бахархалт шувуу гэдэг боловч үе үеийн байгаль орчны сайд нарын луйвар хийж мөнгө олдог маш их хохирч зовлон амсч буй шувуу!!! Ялангуяа нууц нэрийн дор олон шонхрыг гадагш гаргасан оюунхорол гэгч хорлонтой авгайг ямарч тохиолдолд сонгож болохгүй,нүгэлтэй хүн!!! Тэр хөдөөнөө гарч мандолинаа тоглож суух цаг нь болсон гэсэн шүү!!!
MANiin demjigch [127.0.0.xxx] 2019-12-01 13:00
MUU ARCHALSAN NAMIIN HOGIIN BICHEECH CHIMEEGUI BAI UDAHGUI TANAI NAMIIG MANAI NAM YU CH BAIHGUI BOLGONO GUILGACHINGUUDAA HAHAHAHA

Бидэнтэй нэгдээрэй