Шууд Chart

Сурагчдын амралт удахгүй эхэлнэ

2014-03-17 13:10:41

БШУЯ-наас  байгаль, цаг уурын онцлог, хот, хөдөөгийн амьдрал, аж ахуйн ялгаатай байдал, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагад нийцлүүлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчилсөн билээ. Харин тун удахгүй ЕБС-ын гуравдугаар улирлын амралтт эхлэх гэж байна. Тодруулбал, гуравдугаар улирлын амралт энэ  сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын зургаан  хүртэл нэг долоо хоног үргэлжилнэ. Харин орон нутгийн бүх сурагчид гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног амарна. 

Энэ хичээлийн жил ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудад зургаадугаар сарын эхний долоо хоног буюу зургаадугаар сарын 7  гэхэд дуусна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Сурагчдын амралт удахгүй эхэлнэ   
Үзсэн: 1307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй