
Улаанбаатарын Бритиш сургуулийн нэрэмжит "BSU Cup" футзалын өсвөр үеийнхний 13 хүртэлх насны ангиллын тэмцээн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-нөөс энэ сарын 1-нд тус сургуулийн спортын ордонд боллоо.
Тэмцээнд 12 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Б.Оргилсайхан дасгалжуулагчтай Улаанбаатарын Бритиш сургуулийн баг алт, Ц.Энхжаргал дасгалжуулагчтай “Эрчим” мөнгө, М.Галмөнх дасгалжуулагчтай “Эрхэс” хүрэл медаль хүртэв.
Он гараад болох футзалын өсвөр үеийнхний УАШТ-ий гол сорилго болсон тус тэмцээнд “Хоромхон”, “Фалконс”, “Дэрэн”, “ДМЮ”, “Лионс” зэрэг Монголын өсвөрийн шилдэг клубүүд оролцсон ч шагналын тавцанд гарч чадсангүй. Тэмцээний турш нийт 32 тоглолт болж, 175 гоол орсон байна.
Монголын хөлбөмбөгт өсвөр үеийнхний дунд тэмцээн маш цөөн болдог, бага насныхны хувьд өөрсдийгөө сорих боломж өсвөр үеийнхний УАШТ-ээс өөр төдийлөн байдаггүй. Харин Улаанбаатарын Бритиш сургуулиас заал, талбайн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. “BSU Cup” талбайн тэмцээн ирэх оны тавдугаар сард эхлэх бөгөөд Английн хөлбөмбөгийн ням гаригийн лигийн системийн дагуу болох юм.



Монголын шилдэг клубүүд "BSU Cup" тэмцээнд өрсөлдлөө | ||
Үзсэн: 2173 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.