![](/uploads/201403/news/thumb/738c61d907219f2d4ec5424e2543c088_x3.jpg)
Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-наас тус улсад хулгайн хэргээр ял эдэлж буй долоон монгол иргэнийг энэ сарын 12-13-нд эргэж очин уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.
Сүүлийн үед манай иргэд БНХАУ, Зүүн Өмнөд Азийн орнуудад зорчихдоо төлбөрийн асуудалтай байгаа оюутнууд, архинд дуртай хэн нэгэн ах дүү, хамаатан садан, найз нөхдөө уруу татан хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдэх явдал гарсаар байна.
Иймд иргэд ёс зүйтэй, иргэний ухамсар хариуцлагатай, сахилга баттай байж, зорчиж буй улсынхаа хууль тогтоомжийг хүндэтгэн сахиж эх орныхоо нэр төрийг эрхэмлэх нь туйлын чухал юм гэж ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.
Тайландад ял эдэлж байгаа монголчуудтай уулзжээ | ||
Үзсэн: 827 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.