Уул урхайн сайд Д.Ганхуяг ОХУ-ын Роснефть компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнгөрсөн жил хуралдсан Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар жилд ОХУ-аас Монголд 1.0 сая тонн хүртэл хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх талаар ярьсныг онцлов.
Мөн байгалийн хийн дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дайруулах боломж байдгийг хөндсөн байна.
Роснефть компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин төмөр замаар газрын тос тээвэрлэх зардал өндөр тул ОХУ-аас Монгол руу газрын тосны бүтээгдэхүүнийг хоолойгоор нийлүүлэх талаар урт хугацааны гэрээ байгуулан төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Уг асуудлыг талууд харилцан мэдээлэл солилцож судласны үндсэн дээр ажил хэрэг болгох бүрэн боломжтойг хоёр тал онцлон тэмдэглэлээ.
ОХУ-аас газрын тосыг хоолойгоор нийлүүлэх боломжийг судална | ||
Үзсэн: 2133 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.