Өчигдөр Украины Крымийн өөртөө засах эрхт бүгд найрамдах улсын парламент бүрэн эрхт тусгаар улс болж байгаагаа зарлалаа. Учир нь энэ сарын 16-нд болсон бүх нийтийн санал асуулгаар сонгогчдын 96 хувь нь Крымийг ОХУ-д нэгдэхийг дэмжсэн юм.
Тус улсад өнгөрсөн оны 11-р сараас эхлэн эсэргүүцлийн жагсаал болж эмх замбараагүй байдал үүссэн. Энэ нь олон улсын анхаарлыг татсан үйл явдал болсон бөгөөд Украин дотроо хоёр хуваагдсан юм. Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Крымийн газарт нутагт армийн цэргүүдийг нэвтрүүлээд байсан билээ.
Крым бүрэн эрхт тусгаар улс боллоо | ||
Үзсэн: 1421 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.