Шууд Chart

Тусгай дугаарт ирж байгаа дуудлагын ихэнх нь баар цэнгээний газраас иржээ

2014-03-18 10:36:18

Өчигдрийн байдлаар нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс 12552 хандалт бүртгэгджээ. Тодруулбал, 101,105 дугаарт 824, 102 дугаарт 6457, 103 дугаарт 5271 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 743, зам тээврийн зөрчил 309, гал түймэр, аврах ажиллагааны 15, гэмт хэрэг, зөрчлийн 1936 дуудлага ирлээ. Ирж байгаа дуудлагын ихэнх хувийг ахуйн хүрээ болон баар цэнгээний газар болсон хэрэг эзлэж байна гэж Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

 

 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Тусгай дугаарт ирж байгаа дуудлагын ихэнх нь баар цэнгээний газраас иржээ  
Үзсэн: 1404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй