Шууд Chart

Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг идэвхжүүлнэ

2014-03-18 10:40:44

Уул уурхайн сайд Д.Ганхуяг ОХУ-ын "Роснефть" компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын үеэр Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монголын талын төрийн өмчийн төлөөллийг “Эрдэнэс МГЛ” ХХК хэрэгжүүлэх болсон талаар танилцуулав.
 
“Эрдэнэс МГЛ” компанийн хувьд Засгийн газраас уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг нэгтгэн зохион байгуулах, корпорацийн хэлбэрээр ажиллуулах, компанийн засаглалыг сайжруулж, бие даасан хараат бус мэргэжлийн удирдлагаар хангах, яваандаа нээлттэй компанийн хэлбэрт шилжүүлэх бодлого баримталж байгааг дуулгасан юм.
 
Түүнчлэн, стратегийн ач холбогдол бүхий Монгол-Оросын хамтарсан эзэмшил Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг идэвхжүүлэх тал дээр хоёр тал байр сууриа нэгтгэлээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг идэвхжүүлнэ   
Үзсэн: 1499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй