Шууд Chart

“21/Borisov” сүүлт од дэлхийд ойртон ирнэ

2019-12-08 17:35:53

"2I/Borisov" нэртэй сүүлт од дэлхийд ойрхон зөрөх үйл явдал өнөөдөр тохиох юм. Энэхүү сүүлт од нь задгай сансраас нарны аймаг уруу орж ирсэн сансрын биет гэдгийг судлаачид онцолж байгаа юм.

Нарны аймаг уруу гаднаас сансрын биет нэвтрэн орж ирсэн хоёр дахь тохиолдол бүртгэгдээд байна. "2I/Borisov" гэх нэртэй сүүлт од нарны аймагт орж ирээд байгаа төдийгүй дэлхийн хажуугаар 190 сая милийн зайтай зөрөх үйл явц ням гарагт тохиох юм. Одон орон судлаачид энэхүү ховор боломжийг ашиглаж нарны аймгаас гаднах огторгуйд үүсэн бүрэлдсэн биетийн талаарх нарийн, чухал мэдээллийг цуглуулахыг зорьж байгаа аж.

Тодруулбал, Америкийн Йелийн их сургуулийн эрдэмтэд Кек гэх телескопын тусламжтайгаар "2I/Borisov" сүүлт одыг тасралтгүй ажиглаж байгаа юм. Тэдний авсан зураг энэхүү од нь 100 мянган милийн урт сүүлтэй байгааг тодорхой харуулжээ. Дэлхийн хэмжээнээс 14 дахин урт гэсэн үг юм. Үүнээс гадна "2I/Borisov" нь манай нарны аймаг дотор үүсэн бүрэлдсэн сүүлт однуудтай олон талаараа төстэй байгааг онцолсон юм. Эрдэмтэд цаашдын ажиглалтаар энэхүү сүүлт одны хэмжээ, ирээдүйн аяллын маршрут зэргийг нарийн тодорхойлох юм.

Задгай сансраас нарны аймаг уруу сансрын биет орж ирэх нь ховор үзэгдэл юм. 2017 онд Оумуамуа гэх задгай сансрын жижиг гараг нарны аймгийг хөндлөн туулан гарч явсан үйл явдал тохиож байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“21/Borisov” сүүлт од дэлхийд ойртон ирнэ   
Үзсэн: 1875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй