Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас “Монгол цэргийн баяр”-ыг тохиолдуулан гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан байна. Тэмцээнд “Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий” байгууллагууд болох Шүүх, Аймгийн прокурорын газар, Цагдаагийн газар, Тагнуулын алба, Зэвсэгт хүчний 256, 113 дугаар анги, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг найман байгууллагын баг тамирчид амжилттай оролцсон байна.
Тус тэмцээнд Аймгийн прокурорын газрын тамирчид амжилттай оролцож “Дэд” байрыг эзлэн мөнгөн медалиар шагнагджээ.
“Монгол цэргийн баяр”-ыг тохиолдуулан гар бөмбөгийн тэмцээн зохиожээ | ||
Үзсэн: 1255 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.