Өнгөрсөн онд Хятад улс нэг тэрбум 460 сая ширхэг гар утас үйлдвэрлэсэн нь өмнөх жилээс 23.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Хойд Солонгос л гэхэд тус улсаас 100 мянган ухаалаг гар утас худалдан авсан байна. Харин энд онд 4G гар утасны хэрэглээг өргөжүүлж, 120 саяыг үйлдвэрлэн интернэт сайт ашиглах хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэх зорилт тавьжээ.
Өнгөрсөн онд Хятад улс нэг тэрбум 190 сая ширхэг гар утас экспортлосон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 16.9 хувиар нэмэгджээ. Энэ нь нийт экспортын хэмжээ есөн сая 510 мянган ам.долларт хүрч өнгөрсөн жилээс 17.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна.
Хятад нэг тэрбум 460 сая ширхэг гар утас үйлдвэрлэв | ||
Үзсэн: 1154 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.