Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама болон түүний гэр бүл энэ сарын 20-26-нд Хятадад айлчлахаар боллоо. Түүнийг Хятад улсын дарга Хү Жинь Таогийн гэргий хатагтай Пэн Ли Юан эх орондоо ирэхийг урьсан байна. Хатагтай Пэн Ли Юань Бээжинд хатагтай Мишель Обаматай уулзах аж. Мөн Мишель Обама тэргүүтэй төлөөлөгчид Ши Ань болон Чэндүгээр айлчлах юм байна. Түүнчлэн дунд сургууль, их сургуулиудаар зочилж, оюутан, сурагчидтай уулзана. Энэ удаагийн хоёр их гүрний тэргүүн хатагтай нарын уулзалт Хятад, Америк хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах зорилготой юм байна.
Мишель Обама Хятадын тэргүүн хатагтайтай уулзана | ||
Үзсэн: 1197 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.