Шууд Chart

Тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоо үргэлжилж байна

2014-03-18 14:30:00

Энэ сарын 3-наас ирэх тавдугаар сарын 15-ны хооронд Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их, дунд, бага багтаамжийн автобус, таксийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явагдаж байгаа.
 
Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд мэдээллийн санд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэг оношлогоонд бүрэн хамруулахдаа техникийн бэлэн байдал, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөл, шаардлагыг бүрэн ханган ажиллаж үзлэгт хамрагдах юм. Нийтийн тээврийн хэрэгслийн оношлогооны төвийн цагийн хуваарийн хувьд ажлын өдөр 08.00-17.00 цаг, амралтын өдөр 09.00-18.00 цаг хүртэл, хуваарийн дагуу ажиллаж даваа, мягмар гарагт амрах юм байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоо үргэлжилж байна  
Үзсэн: 1693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй