![](/uploads/201912/news/thumb/71dbe618e90c41262a568b73ddf8f887_x3.jpg)
Дэлхий дээр 70 орчим төрлийн газрын самар байдаг байна. Газрын самар нь хараа, сонсгол, ой тогтоолт болон хоолны дуршил, зүрхний үйл ажиллагааг сайжруулна.
Үрчлээг багасгаж хөгшрөлтийн явцыг удаашруулна. Арьс уян хатан чанараа алдах, үрчлээ суух нь хүн төрөлхтний гоо сайханд тулгарч байгаа хамгийн том асуудал билээ. Энэ нөхцөлд танд санал болгох хүнсний нэгдүгээрт газрын самрыг нэрлэж болох юм. Учир нь газрын самар D амин дэмээр баялаг тул бие махбодид агуулагдах креатины хэмжээг нэмэгдүүлнэ. Арьсыг эмчилж өнгийг сэргээнэ. Түүнчлэн хүний биеэс хорт бодис хөөх тул арьсны эсийг сэргээх, зөөлрүүлэх, өнгийг сэргээхэд нөлөө үзүүлнэ.
Альцгеймерийн өвчний явцыг удаашруулах шидийг нь энд дурдахгүй өнгөрч болохгүй. Газрын самарт их хэмжээний ниацин агуулагддаг байна. Тиймээс альцгеймер өвчин тусах магадлалыг бууруулдаг ажээ.
Газрын самар нь хөл хүнд эмэгтэйчүүдэд нэн хэрэгтэй. Аливаа хүндрэл болон харшлын эрсдэлийг багасгана. Газрын самарт агуулагдах пептидний триптофан нь серотонины ялгаруулалтад нөлөөлж сэтгэл гутралын аливаа асуудлыг багасгана.
Самар идвэл ухаантай болно гэх үг хэн нэгний санаандгүй хэлсэн зүйл биш бололтой. Газрын самар богино болон удаан хугацааны ой санамжийг сайжруулна. Түүнд агуулагдах В13 амин дэмийг “тархины хоол” хэмээх нь бий. Газрын самар тогтмол хэрэглэснээр таны ой санамж сайжрахаас гадна анхаарал төвлөрүүлэх чадвар нэмэгддэг байна.
Саяханы нэг судалгаанаас харахад, хүн өдөрт 30 гр газрын самар идвэл цөсний чулуутай болох эрсдэл 25 хувиар буурна гэжээ. Түүнчлэн газрын самар нь хавдрын эсийг дарангуйлж, полифеноль антиоксидантаар баялаг тул гэдэс, ходоодны өвчлөлийн эрсдэлийг эрс бууруулах тустай юм. Энэ нь төрөл бүрийн хавдраас урьдчилан сэргийлж байна гэсэн үг.
Газрын самар таныг жин хаяахад тусална. Эрч хүчээр сэлбэнэ. Хоолны дуршлыг сайжруулна. Газрын самар өег тул цадах мэдрэмжийг хурдан төрүүлж, удаан хугацаанд цатгалан байлгадаг.
Хүүхдэд дөрвөн сартайгаас нь эхлэн газрын самраар хоолловол харшилтай болох эрсдэл буурдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Хүүхдэд багаас нь газрын самар өгвөл харшилтай болох магадлал 80 хувиар буурдаг гэж АНУ-ын Үндэсний харшил, халдварт өвчин судлалын хүрээлэнгийн судалгаанд дурдсан байна.
Ингэхдээ "Ямар нэгэн харшилтай, эсвэл хүнд экземтэй хүүхдүүдийг 4-6 сартайд нь газрын самар агуулсан хүнсээр хооллох хэрэгтэй. Гэхдээ эмчийн хяналтын дор ингэж хооллох нь зүйтэй. Харин бага зэргийн экземтэй хүүхдийг 6 сартайгаас нь эхлэн газрын самар агуулсан хүнсээр хооллох хэрэгтэй" гэж зөвлөжээ.
Газрын самар гайхалтай тустай хүнс | ||
Үзсэн: 6900 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.